Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

Хөтөч.мн сайт нь аяллын компаниудад зориулан хөтөч, жолооч, тогооч зэрэг мэргэжлийн хүмүүсийн зарын мэдээллийг түгээх, аяллын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх онлайн платформ юм. Энэхүү сайтыг ашиглахын тулд аяллын компаниуд үйлчилгээний энэхүү нөхцөлийг зөвшөөрсөн байх шаардлагатай.

2. Бүртгэлийн нөхцөл

  1. Аяллын компани нь Хөтөч.мн сайтад бүртгүүлэхдээ зөвхөн үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй. Үүнд:
    • Компани нэр
    • Холбоо барих мэдээлэл
    • Бизнесийн үйл ажиллагааны бүртгэл (холбогдох зөвшөөрөл)
  2. Бүртгүүлсэн мэдээлэлд ямар нэгэн алдаа эсвэл худал мэдээлэл байвал, Хөтөч.мн тухайн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй.
  3. Сайт руу нэвтрэхдээ зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглана. Компани өөрийн бүртгэлээс хийгдсэн бүх үйлдэлд бүрэн хариуцлага хүлээнэ.

3. Үйлчилгээний хамрах хүрээ

Хөтөч.мн сайтаар дамжуулан дараах үйлчилгээг авах боломжтой:

  • Зар оруулах: Хөтөч, жолооч, тогооч хайж буй зар нийтлэх.
  • Хувиарлалт хийх: Зар дээр бүртгүүлсэн хүмүүсийг аялалд хуваарилах.
  • Үнэлгээ өгөх: Аяллын дараа хөтөч, жолооч, тогоочид үнэлгээ өгөх, сэтгэгдэл бичих.
  • Аяллын тайлан: Аяллын явц болон гүйцэтгэлд хяналт тавих.

4. Хариуцлага ба хориглох үйлдэл

Аяллын компаниуд дараах зүйлсийг хориглоно:

  • Худал мэдээлэл нийтлэх.
  • Бусад хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх.
  • Хуулиас зөрсөн болон зохиогчийн эрхийн зөрчилтэй мэдээлэл түгээх.
  • Бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох агуулгатай мэдээлэл байрлуулах.
  • Зөвшөөрөлгүй зар сурталчилгаа байршуулах.

Хөтөч.мн сайт дээрх аливаа хууль бус, ёс зүйгүй үйлдэлд компанийн бүртгэлийг хасах, холбогдох байгууллагад мэдээлэх эрхтэй.

5. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

Хөтөч.мн нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүхэлд нь болон хэсэгчлэн өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр сайтад мэдээлэл байршуулах бөгөөд хэрэглэгчид өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үүрэгтэй.

6. Хувийн мэдээлэл

  1. Компани болон мэргэжлийн хүмүүсийн мэдээлэл нь зөвхөн Хөтөч.мн-ийн үйлчилгээний хүрээнд ашиглагдана.
  2. Мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах, түгээхийг хориглоно.
  3. Компани нь бүртгэлээ устгуулах хүсэлтэй бол info@khutuch.mn хаягаар хандана.

7. Холбоосууд ба гуравдагч талын үйлчилгээ

Хөтөч.мн нь платформ дээр байрласан гуравдагч талын холбоос болон зар сурталчилгааны агуулгад ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч эдгээр холбоосыг өөрийн эрсдэлээр ашиглана.

8. Өмчлөгчийн эрх

Хөтөч.мн сайтад нийтлэгдсэн зар, үнэлгээ, хэрэглэгчийн мэдээлэл нь Хөтөч.мн-ийн өмч бөгөөд зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, дамжуулахыг хориглоно.

9. Бүртгэл үүсгэх, ашиглах

Энэхүү журам, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр аяллын компани нь Хөтөч.мн сайтад бүртгэл үүсгэж, үйлчилгээг ашиглах боломжтой болно.